Sunday, November 29, 2009

CHAPTER 11

Мэдээллийн технологи дахь хөрөнгө оруулалт ба бүтээмж
Мэдээллийн системтэй холбоотой нэг үндсэн асуудал бол уг системүүдийг нэвтрүүлсэнээр байгууллагад бизнесийн ашиг тусыг өгч чадаж байна уу гэсэн зүйл юм. Зарим мэдээллийн системийн төсөл маш том уналтыг авчирч болно. Энэ нь байгууллага төслийн бизнесийн үнэ цэнийг буруу үнэлэснээр эсвэл шинэ технологийн үр дүнд өөрчлөгдсөн бизнесийн процессийг удирдахад хүндрэл учирсанаас шалгаалдаг.
Өмнөх жишээн дээр HSBC Malaysia-ийн CIO Chu Hong Keong болон түүний баг энэ асуудлыг урьдчилан ойлгосон учир V-banking-ийн шинэ систем болон шинэ бизнесийн процессийн дүнд бий болох өөрчлөлтүүдийг даван туулахад бэлтгэн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулсан.
МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН БИЗНЕСИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ОЙЛГОХ НЬ
Системийн бизнесийн үнэ цэнийг ойлгохын өмнө аливаа байгууллагууд мэдээллийн системийн 2 төрлийн хөрөнгө оруулалтийг хийдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Тэдгээр нь:
Байгууллагын мэдээллийн системийн төсөл нь тусгай нэг обьектийг авч үзэх ба энэ нь 12-24 сарын хугацаанд нэвтэрдэг.
Байгууллага мэдээллийн технологийн дэд бүтэцдээ (IT infrastructure) хөрөнгө оруулалт хийх, энэ нь бүр илүү урт хугацааг хамардаг.
IT-ийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь илүү өргөн хүрээний хөрөнгө оруулалт буюу бүх хэрэглэгчийн десктоп машинийг сүүлийн үеийн Windows үйлдлийн системийн хувилбараар шинэчлэх, байгууллагын серверийн тоог 2 дахин нэмэх, бүх телефон утсаа Voice over IP (VoIP) болгох зэргийг дурьдаж болно.
Бүх мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт нь(системийн төсөл ба дэд бүтэц) 2 замаар байгууллагад үнэ цэнийг бий болгож байдаг.
1. Хуучин бизнесийн процессийг сайжруулах эсвэл шинэ бизнесийн процессийг бий болгох. Эдгээрийн эцсийн үр дүн нь байгууллагын үр ашгийг өсгөх явдал юм.
2. Мэдээллийн систем нь менежментийн шийдвэр гаргалтыг дэмждэг бөгөөд илүү зөв шийдвэрийг хурдан хугацаанд гаргахтай холбоотой үнэ цэнэ юм.
Дээрх бизнесийн процесс болон шийдвэр гаргалт дахь сайжрал нь хоёулаа хөрөнгийг төсөвлөх уламжлалт аргаар хэмжигдэж болно.
Шинэ технологид түрүүлж хөрөнгө оруулагсад илүү ихийг төлдөг, мөн заримдаа амжилтгүй болох эрсдэлтэй их тулгардаг. Харин түүнийг эрт дагагсад илүү инноваци хийх боломжтой байдаг. Харин зарим тохиолдолд илүү боловсронгуй технологийн хөрөнгө оруулалт хийж буй компанийг эрт дагах боломжгүй бадаг. Жишээлбэл Dell, Wal-Mart гэх мэт том том компаниудийн хөрөнгө оруулалт үүнд орно.
Ихэвчлэн мэдээллийн технологийн маш том дэд бүтцүүд компанид олон жилийн турш маш чухал үүргийг хүлээж байдаг.
Аливаа систем нь байгууллагад маш их үнэ цэнийг өгч чаддаг, тэр бүү хэл заримийг нь уг байгууллага ч хүртэл анзаардаггүй. Хэдийгээр систем байгууллагын үр ашиг, бүтээмжийг дээшлүүлснээр ашиг тус нь гардаг ч зарим эсвэл бүх үнэ цэнэ нь хэрэглэгчдэд шууд хүрдэг байж болно. Жишээлбэл үнэ хямдрах, үйлчилгээ нь илүү найдвартай болох зэрэг. Гэвч менежментийн өнцгөөс харвал систем нэвтрүүлснээс бий болох ихэнх ашиг тус нь уг байгууллагад хадгалагддаг.
Санхүүгийн талаас харах системийн үнэ цэнэ нь ROI (return on investment) буюу хөрөнгө оруулалтын өгөөжтэй салшгүй холбоотой байдаг.
Traditional Capital Budgeting Models
Төслийн урт хугацааны хөрөнгө оруулалтын үнэ цэнийг хэмжихэд ашиглагддаг аргуудын нэг нь хөрөнгийг төсөвлөх загвар юм. Капиталийн олон төрлийн зардлуудын хувилбаруудаас нэгийг сонгоод шинжлэх процессийг хөрөнгийг төсөвлөх гэдэг.
Байгууллагын хөрөнгө оруулалт нь эдийн засгийн/economic/ ба эдийн засгийн бус/noneconomic/ байж болдог. Эдийн засгийн шинжтэй хөрөнгө оруулалтанд эрэлтийг бүрэн хангахын тулд үйлдвэрэлээ өргөжүүлэх капиталын төсөлд эсвэл зардлаа багасгахын тулд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө шинэчлэхэд хөрөнгө оруулах зэрэгтэй ижил төрлийн хөрөнгө оруулалт байж болно. Харин эдийн засгийн бус шинжтэй хөрөнгө оруулалтанд байгалийн бохирдлыг хянах төхөөрөмж, засгийн газрын дүрэм журманд нийцүүлэн хүний нөөцийн өгөгдлийн санг хөрвүүлэх, эсвэл ашгийн бус байдлаар олон нийтийн хэрэгцээг хангахад хийгдэх хөрөнгө оруулалт нь багтана.
Мэдээллийн систем нь урт хугацааны капиталийн хөрөнгө оруулалтын төсөлд тооцогддог.
Капиталын төслийг үнэлэхийн тулд хөрөнгө төсөвлөх 6 загварыг ашигладаг. Тэдгээр нь:
 The payback method /эргэн төлөгдөх хугацааны арга/
 The accounting rate of return on investment (ROI) /Хөрөнгө оруулалтын өгөөжийн хувийг тооцох/
 The net present value /Цэвэр өнөөгийн үнэ цэнэ/
 The cost-benefit ratio /Зардал-ашиг тус харьцаа/
 The profitability index /Ашигт байдлын индекс/
 The internal rate of return (IRR) /Өгөөжийн дотоод хувь/
Хөрөнгө төсөвлөлтийн арга нь компаний орж, гарч буй бэлэн мөнгөний урсгалын хэмжээнээс хамаардаг. Капиталын төсөл нь бэлэн мөнгөний гадагшаа болон дотогшоо урсгалыг үүсгэдэг.
Капитал худалдан авснаараа хөрөнгө оруулалтын зардал нь бэлэн мөнгөний гадагшаа урсгалд шууд нөлөөлдөг. Дараагийн жилүүдэд нь хөрөнгө оруулалтын нөлөөгөөр үүсэх бэлэн мөнгөний нэмэлт гадагшаа урсгалууд мөн хөрөнгө оруулалтын нөлөөгөөр бий болох дотогшоо урсгалуудтай тэнцэнэ. Бэлэн мөнгөний дотогшоо урсгалууд нь борлуулалтын өсөлт, бүтээгдэхүүний сайжрал эсвэл үйлдвэрлэл, үйл ажиллагааны зардал багассаны үндсэнд бий болдог. Бэлэн мөнгөний дотогшоо урсгал болон гадагшаа урсгалын зөрүү нь хөрөнгө оруулалтын санхүүгийн үнэ цэнийг тооцоход хэрэглэгддэг. Бэлэн мөнгөний урсгал бий болсноороо хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах болон өөр өөр төслийг хооронд нь харьцуулах боломжтой болдог.
Санхүүгийн загвар нь зардал болон ашиг тус нь мэдэгдэж байгаа, боломжит бүх хувилбаруудыг таамагладаг. Зардал болон ашиг тус нь тодорхой хэмжүүрээр илэрхийлэгддэг бөгөөд ихэвчлэн мөнгөөр илэрхийлэгдэнэ. Маш олон нэгдмэл сонголтоос нэгийг сонгоход бодит байдалтай ховорхон таардаг. Хүснэгт 15-1- т системийн зарим нийтлэг зардал болон ашиг тусыг жагсаасан байна. Tangible benefits /Хэмжигдэх боломжтой ашиг тус/ нь мөнгөөр хэмжигдэх боломжтой ашиг тус юм. Intangible benefits /Хэмжигдэх боломжгүй ашиг тус/ нь хэрэглэгчийн үйлчилгээний үр ашиг эсвэл ажилчдын гүүдвил буюу шууд тооцоодох боломжгүй эсвэл бүр урт хугацааны дараа хэмжигдэж болохуйц ашиг тус юм.
САНХҮҮГИЙН ЗАГВАРЫН ХЯЗГААРЛАЛТУУД
Мэдээллийн системийн санхүүгийн шинжилгээний үед маш олон асуудлууд урган гарч ирдэг. Санхүүгийн загвар нь тэдгээрийн зардал, бий болсон ашиг тусын эрсдэл болон тодорхой бус байдлыг илэрхийлдэггүй. Зардал болон ашиг тус зэрэг үүсдэггүй. Зардал нь эхэлж үүсдэг бөгөөд хэмжигдэхүйц байна.
Мэдээлийн технологийн хөрөнгө оруулалт нь санхүүгийн загварт тусгай ач холбогдлыг шаарддаг гэдэгт итгэх хэд хэдэн шалтгаан бий. Уламжлалт капиталын төсөвлөлт нь үйлдвэрийн тоног төхөөрөмж болон урт хугацааны хөрөнгө оруулалт болох цахилгаан үүсгэгч төхөөрөмж, телефон утасны сүлжээ зэрэгтэй хамаатай байсан. Эдгээр хөрөнгө оруулалт нь 1-с 25 жилийн туршид ашиглагддаг. Гэвч мэдээллийн систем илүү богино хугацаанд ашиглаггдаг учир үйлдвэрийн системээс өөр байдаг. Компьютерт суурилсан мэдээллийн системийн технологийн өөрчлөлтийн хурд маш их бөгөөд ихэнх системүүд 5-8 жилд хэрэгцээнээс гардаг. Тиймээс уг МТ-ийн хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хугацаа /Payback period/ маш богино, өгөөжийн хувь нь энгийн урт хугацаанд ашиглагддаг капиталын төслийнхөөс өндөр байх ёстой.
Жишээ: Шинэ нийлүүлэлтийн хэлхээний систем дэх Хөрөнгийн төсөвлөлт
Бодит бизнесийн жишээн дээр санхүүгийн загварыг харцгаая. “Heartland Stores” бол Америкийн хойд хэсгийн 8 мужид үйл ажиллагаагаа явуулдаг жижиглэнгийн худалдааны сүлжээ дэлгүүрийн компани юм. Уг компани нь 5 бүсэд хуваагдан байрладаг түгээлтийн төвүүдтэй, 377 дэлгүүртэй, дэлгүүр бүртэй 14000 өөр төрлийн бүтээгдэхүүний нөөцтэй. Компани нийлүүлэгчээс дэлгүүрүүд рүү явж буй барааны хөдөлгөөн болон худалдан авалтын удирдлагыг илүү сайжруулахын тулд хуучин мэдээллийн системээ сайжруулах шаардлагатай болсон. Уг хуучин системдээ шинэ програм болон техник хангамжийн модуль суулгахаар болсон. Хэдийгээр түгээлтийн төвийн агуулахад бараа байгаа боловч дэлгүүр дэх нөөц нь дууссан байх асуудал Heartland-ийн дэлгүүрүүдэд олон тохиолддог байсан.
Системийг нэвтрүүлсэнээр доорх зардлыг багасгана.
 Удирдлага нь шинэ системийг агуулах дахь барааны тоог багасгаж, нөөцийн зардлыг бууруулна гэдэгт итгэж байсан. Учир нь системийг хэрэгжүүлсэнээр түгээлтийн төвийн гадна болон дотор захиалгын төлөв болон эд зүйлсийн урсгалыг хянах боломжтой болно.
 Heartland-ийн хөдөлмөрийн зардлыг багасгана. Учир нь нийлүүлэгчээс түгээлтийн төв рүү болон түгээлтийн төвөөс дэлгүүрүүд лүү тээвэрлэж байгаа бараануудыг хянах, мөн нөөцийг зохицуулдаг байсан ажилчдын хэрэг байхгүй болно.
 Харилцаа холбооны зардал буурна. Хэрэглэгчдэд үйлчлэх тасаг болон тээвэрлэлт, бараа хүлээн авалтын тасгынхан барааны тээвэрлэлтийг хянах, захиалгыг хянахад телефон утас хүлээн цагаа үрэх шаардлагагүй болно.
 Тээвэрлэлтийн зардал багасна. Тээвэрлэлтийн хуваарь гарган, тээвэрлэлтийн талаарх мэдээлийг бүрэн хангаснаар зардлыг багасгана.
Хэрэв шинэ системийн төсөл батлагдвал 2005 оны 1-р сард нэвтрүүлэлт эхлэх бөгөөд 2006 оны 1-р сарын эхээр үйл ажиллагаанд орно.
Хэдийгээр систем нь Heartland Stores-ын хуучин МТ-ийн дэд бүтэц дээр суурьлах боловч шинэ нийлүүлэлтийн хэлхээний төлөвлөлт болон гүйцэтгэлийн програмтай хамт шинээр нэмэлт сервер компьютер, PC-үүд, өгөгдлийн сангийн програм, сүлжээний технологи худалдан авах шаардлагатай. Нийлүүлэгчээс түгээлтийн төв рүү, түгээлтийн төвөөс жижиглэнгийн дэлгүүрүүд лүү тээвэрлэгдэж буй бараа, эд зүйлсийг хянахын тулд шинэ радио долгионыг мэдрэх төхөөрөмж хэрэгтэй.
Хөрөнгө оруулалтын өгөөжийн хувийг тооцох
Аливаа байгууллага өгөөжийн хангалттай хувийг олж авахын тулд капиталын хөрөнгө оруулалт хийдэг. Өгөөжийн хангалттай хурд нь зээлж авсан мөнгөний зардлаас хамаардаг. Гэвч бусад хүчин зүйлс нь тэнцэтгэлд ордог. Урт хугацаанд өгөөжийн хүссэн хурд нь зах зээл дахь капиталын зардалтай тэнцэх эсвэл түүнээс илүү гарах ёстой. Тэгэхгүй бол хэн ч танай компанид мөнгөө зээлдүүдэхгүй.
Хөрөнгө оруулалтын өгөөжийн хувийг буюу (ROI)-г тооцохдоо хорогдол дахь хөрөнгө оруулалтаар бий болсон бэлэн мөнгөний дотоод урсгалыг тохируулдаг. Ингэснээрээ төслийн үр дүнд орж ирэх орлогын ойролцоо утгыг өгдөг.
ROI-ийг олохдоо эхлээд, дундаж цэвэр ашиг тусыг тооцоолох хэрэгтэй. Дундаж цэвэр ашиг тусыг тооцоолох томьёог доор үзүүлэв.


Цэвэр ашиг тусыг Анхны нийт хөрөнгө оруулалтанд хуваан ROI-ийг олдог. Томьёо нь:


Heartland Stores-ийн жишээн дээр хөрөнгө оруулалтын дундаж хурд нь 2.93% байсан.
ROI-ийн сул тал нь мөн л мөнгөний хугацааны үнэ цэнийг хэрэгсдэггүйд оршино. Ирээдүйн хадгаламж нь одоогийн хадгаламжин дахь мөнгөнөөс үнэ цэнэтэй байж чаддаггүй. Гэвч ROI-ийг тооцохдоо ирээдүйн ашиг тус болон зардлыг өнөөгийн үнэ рүү хөрвүүлэн тооцоолж болдог байна.
ЦЭВЭР ӨНӨӨГИЙН ҮНЭ ЦЭНЭ
Хөрөнгө оруулалтын төслийг үнэлэхдээ хөрөнгө оруулалтын зардал буюу (ихэвчлэн 0 жил дэх бэлэн мөнгөний гадагшаа урсгал)-ийг олон жилийн дараа бий болох цэвэр бэлэн мөнгөний дотогшоо урсгалтай харьцуулдаг. Гэвч энэ бэлэн мөнгөний энэ 2 өөр урсгалыг шууд харьцуулж болдоггүй. Учир нь мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ гэдэг зүйл байдаг. 2, 3 бүр 4 жилийн дараа авч буй мөнгө өнөөдөр авч буй мөнгө шиг үнэ цэнэтэй байж чаддаггүй. Ирээдүйд орж ирэх мөнгө нь тодорхой хувиар (ихэвчлэн хүүгийн хувь эсвэл капиталын зардлаар) буурах ёстой. Present value буюу өнөөгийн үнэ цэнэ гэдэг нь ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалыг өнөөгийн мөнгөний үнэ цэнэд хөрвүүлсэн утга юм. Энэ нь доорх томьёогоор бодогддог:


Иймд өнөөдрийн мөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтыг ирээдүйн хадгаламж эсвэл олсон мөнгөтэй харьцуулахдаа, ирээдүйн мөнгийг өнөөгийн мөнгө рүү бууруулсны үндсэн дээр хөрөнгө оруулалтын цэвэр өнөөгийн үнэ цэнийг тооцдог. Цэвэр өнөөгийн үнэ цэнэ нь хөрөнгө оруулалтын зардал, орлого, мөнгөний цаг хугацааны үнэ цэнийг харуулах мөнгөний хэмжээ юм. Цэвэр өнөөгийн үнэ цэнийг доорх байдлаар тооцно:
Хүлээгдэж буй бэлэн мөнгөний урсгал - Анхны хөрөнгө оруулалтын зардал = Цэвэр өнөөгийн үнэ цэнэ
Heartland Stores-ийн жишээн дээр ашиг тусын урсгалын цэвэр үнэ цэнэ нь $21,625,709, байсан ба зардал нь (өнөөгийн мөнгө дэх) $11,467,350, өнөөгийн цэвэр үнэ цэнэ нь $10,158,359 байсан. Өөрөөр хэлбэл өнөөдрийн 21 сая долларын хөрөнгө оруулалтанд компани 10 сая доллараас илүүг олно гэсэн үг юм. Үүнийг харвал хөрөнгө оруулатын өгөөжийн хувь овоо сайн байна гэсэн үг юм.

No comments:

Post a Comment